СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-16

Хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан хүн Эрүүл мэндийн газрыг удирдаж чадах уу

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Баян-Өлгий, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын болон төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд эмнэлэг хөдөлмөрийн магадлалыг хуурамчаар тогтоон өөрсдөдөө болон хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгож, Халамжийн сангийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн билээ.

Баян-Өлгий аймгийн эрх бүхий албан тушаалтнууд хуурамчаар “групп тогтоож” мөнгө завшсан хэрэгт холбогдон өнгөрсөн оны намраас шалгуулж байгааг бид цаг тухайд нь мэдээлсэн. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчийг АТГ-т шалгаж, бусдаас 500-гаад удаа хахууль авсан хэмээн буруутгаж буй агаад тэд эрх мэдлээ урвуулж, 2016 оноос хойш хуурамч бичиг баримт үйлдэн хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүст олгодог тэтгэврийг эрүүл иргэдэд өгч байсан хэрэгт холбогдсон юм. Тухайлбал, хэвийн ярьдаг, сонсгол нь ч ердийн хүнийг хэлгүй, дүлий хэмээн групп тогтоон, Нийгмийн даатгалын болон Халамжийн сангаас мөнгийг нь өөр хүний нэрээр авч завшсан хэрэгт яллагдагчаар татагдаад буй. Ийм байдлаар групп тогтоон, .

Тэгвэл Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын эрх бүхий албан тушаалтан эрх мэдлээ урвуулж, өөрийгөө ердийн өвчнөөр хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан хэмээн хоёр жилийн хугацаатай групп тогтоосон хэрэгт холбогдсон гэнэ.

Уг нь эмнэлэг хөдөлмөрийн магадлал олгох хууль, журамд . Харин дээрх албан тушаалтны хувьд хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан атлаа Эрүүл мэндийн газарт удирдах алба хашиж буй нь хачирхалтай. Тэрбээр зөвхөн өөртөө ийм магадлал олгоод зогсохгүй, хамаарал бүхий хүмүүстээ ч групп тогтоон Халамжийн сангийн хөрөнгөөс тэтгэмж авхуулж байсан үндэслэлээр хууль сахиулагчид шалгаж эхэлсэн гэнэ. Тодруулбал, төрсөн дүүгээ хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан хэмээн хугацаагүйгээр группэд гаргасан бол хөвгүүдээ ч мөн 69 хүртэлх хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан гэж дүгнэн мөнгө завших боломж бүрдүүлсэн хэрэгт холбогдоод байгаа аж. 

явдал тус аймагт газар авсан бололтой. Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын эрх бүхий албан тушаалтнаас гадна тус газрын хэлтсийн дарга, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн даргын хамаарал бүхий хүн нь хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдсан хэмээн мөнгө авч байсныг АТГ-ынхан шалгаж буй юм.

Баянхонгор, Баян-Өлгийгөөр тогтохгүй бусад аймгийнхан ч ийм асуудал гаргаж байж болзошгүй учраас Эрүүл мэндийн сайд, харьяалах орон нутгийн Засаг дарга нар хяналт шалгалтаа сайжруулан Халамжийн сангийн хөрөнгийг зохих хүмүүст нь олгоход анхаарах шаардлагатай болжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
192.82.88.210

Нүгэл нүдээрээ гэж. Баянхонгорт замаа алдсан байх оо. Группид оруулдаг 1800.000- ийн сүлжээ байдаг гэх чинь билээ. Идэх идэхгүй юм гэж баймаар сохор доглон хүмүүсийн боломжоос хулгайлж идэх ч асар том нүгэл шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.