Мэргэжлийн боксчин хүүхэдтэй болохгүйн тулд жирэмсэн эхнэрээ хорооожээ

Пуэрто Рикагийн мэргэжлийн боксын спортын тамирчин бие давхар эхнэрээ хулгайлж, амь насыг нь хороосон хэрэгт буруутгагдаж байна. Мэргэжлийн боксчин Феликс Вердехо нь 2012 оны Лондоны Олимпын дэвжээнд тулалдаж байсан тамирчин юм.

Тэрээр эхнэр Кейшла Родригез руу халдаж, нийслэл Сан Хуан хотын ойролцоох гүүрнээс шидсэн гэж буруутгагдаж байна. Цагдаа нарын мөрдөн шалгах үйл ажиллагаанд хамтран ажилахаас татгалзсаныхаа дараа өнгөрсөн ням гарагт өөрийн биеэр цагдаагийн газарт очжээ.

Жирэмсэн эмэгтэйн үхэл АНУ-ын эзэмшилд байдаг арлын улсад эмэгтэйчүүдийн амь насыг хороох явдлыг эсэргүүцсэн жагсаалыг өргөн хүрээг хамрахад хүргэсэн. Пуэрто Рикад долоо хоног бүр нэг эмэгтэйн амь насыг хохироосон үйлдэл гарч байгааг хүний эрхийн байгууллагууд мэдээлжээ. Өнгөрсөн жил ийм төрлийн гэмт хэрэг багадаа 60 удаа үйлдэгдсэн гэж хүний эрхийн байгууллагын тайланд дурджээ.

 118312607 mediaitem118312605

Хөнгөн жингийн боксын спортын тамирчин эхнэрээ хулгайлж, үхэлд хүргэснээс гадна төрөөгүй байсан ургийн амийг санаатай хороосон хэрэгт прокурорууд яллах дүгнэлт үйлдсэн байна. Эхнэрээ нүүрлүү нь цохиж, гар хөлийг нь хүлэн гүүрнээс шидсэнийхээ дараа гар буугаар буудсан гэж нэрээ нууцалсан гэрч ярьжээ.

. Тиймээс охиндоо болгоомжтой байхыг сануулсан хэмээн ярьсан байна. 27 настай Родригез нь Вердехог өсвөр үеэсээ эхлэн мэддэг байжээ. Хохирогчийн цогцсыг бямба гарагт олсон байна.

c9727b36a1b6be2d349b4fbfb10160f3

Вердехотой 2012 оноос ажиллаж ирсэн Топ Рэнк компани хохирогчийн цогцос олдсоны дараа гүн эмгэнэл илэрхийлж, мөрдөн шалгах явцыг ажиглахаа мэдэгдэн, Вердехогийн албан ёсны цахим хуудаснаас нэрээ арилгажээ. Тус компанийн хэлснээр .

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.