СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-04-28

Гадаадын шууд хөрөнгө оруулалт -29 хувиар буурчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Азийн хөгжлийн банкнаас жил бүр эрхлэн гаргадаг "Азийн Хөгжлийн Төлөв" эдийн засгийн тайлангаа цахимаар танилцуулж байна

Өнгөрсөн 2020 оны 6 дугаар сард танилцуулсан төсөөллөөр Монголын эдийн засаг -1.9%-тай гэж үзсэн бөгөөд 2021 онд 5.1% болж алгуур сэргэх төлөвтэй байна АХБ таамагласан юм.

 

Харин 2021 оны эдийн засгийн өсөлтийг 4,8 хувь,

2022 оны эдийн засгийн өсөлтийг 5,7 хувь болж өсөхөөр төсөөлжээ. 

Монгол эдийн засгийн төлөв байдлын талаар Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч С.Болд танилцуулсныг хүргэе. 

Монгол Улсын ДНБ -5,3 хувиар агшиж, жилийн дотор 10,5 нэгж хувиар буурсан. Ажлын байрны 5,4 хувийг алдлаа. ДНБ дөрвөн улирал дараалан агшсан бөгөөд 4-р улиралд -0,3 хувь болж 1-р улирлын -10,7 хувиас багассан байна.

-Уул уурхайн агшилт ДНБ-ийг -1,9 хувиар, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарын агшилт -0,2 хувиар тус тус бууруулсан.

-Аж үйлдвэр, ХАА-аас бусад худалдаа, үйлчилгээ болон бусад бизнес -7,7 хувь агшиж, ДНБ-ийг -4,0 нэгж хувиар бууруулсан.

-

Хөрөнгийн нийт хуримтлал ДНБ-ийг -19,1 хувиар буруулсан. Үүнд гадаадын шууд хөрөнгө оруулалт -29 хувь буурсан нь голлож нөлөөлжээ.

Зээлийн тасалдал үргэлжилж банкны салбарын зээлийн үлдэгдэл -4,1 хувь агшсан. Банкууд зээлийн бодлогоо үргэлжлүүлж чангатгасан бөгөөд хувийн хэвшил, бизнест зээлийн дэмжлэг дутагджээ.  

2020 онд  коронавирусийн нөлөө бүрэн арилахгүй, нийтийн эрүүл мэндийн эрсдэл хэвээр байх учраас бизнесийн итгэл төдийлөн сэргэхгүй. Тиймээс эдийн засаг 4,8 хувь өснө гэж таамаглажээ. Харин энэ өсөлтөд экспортын, уул уурхайн бүтээгдэхүүний тогтвортой байдал, нэн ялангуяа хятадын эдийн засгийн өсөлт нөлөөлнө гэж үзэж байна. 

Гэхдээ дотоодын халдварыг ямар хугацаанд бүрэн хяналтад авах, вакцинжуулалтыг хэр хугацаанд хийх вэ гэх зэргээс эдийн засгийн өсөлтихээхэн хамаарна.

Тур дундаа Монголын хөрөнгө оруулалтын орчин ямар байх нь маш чухал.  Үүнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын тасалдал засагдах уу, санхүүгийн зуучлал хэвийн үргэлжлэх үү гэх мэт хүчин зүйлс өсөлтөд нөлөөлнө.

Учир нь 2022 он гэхэд нийтийн эрүүл мэндийн эрсдэл буурч, коронавиурсийн нөлөө арилна, хөрөнгө оруулалт хэвийн болно, хятадын эдийн засгийн өсөлтийн түвшин ч хадгалагдана.

Эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулж болзошгүй эрсдэл:

Вакцинжуулалт хэр удаан үргэлжлэх, төлөвлөсөндөө хэрэгжих үү гэдэг нь нэн чухал.

Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт 29 хувь буурсан нь хөрөнгө оруулалтын орчин таатай бус байна гэсэн үг. ТИймээс хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах нь чухал.

Эдийн засгийг сэргээх алив хөтөлбөрийн боловсруулалт, төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилтий арга зам нь зөв, оновчтой байхгүй бол хүсээгүй сөрөг үр дагавар авчирч болзошгүй.

Цаг тахлын дараа нийгмийн хөгжил, ногоон өсөлтийн хөрөнгө лоруулалтууд чухал болно. Цар тахлын дараах эдийн засгийн өсөлт бол Тогтвортой хөгжлийн зорилто зайлшгүй уялдсан байна.

2030 он хүртэл Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад Азийн эдийн засгийн бүс нутгийн эдийн засагт ДНБ-ний 4 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ хөрөнгө оруулалтыг олохын тулд зөвхөн улсын төдийгүй, хувийн хэвшлийн оролцоо нэн чухал. Хөрөнгө босгох шаардлага үүснэ. Дэлхий дахины ногоон бондын 20 хувь нь Азид ноогдож байна. ногоон төслийн санхүүжилт цаашид өснө. Тиймээс манай улс энэ ногоон эдийн засгийн хаана явах вэ гэдэг чухал асуудал болж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.