СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-08

Э.Эрдэнэбаатар: Орон нутаг руу ПСР шинжилгээ заавал өгч, аймгийн онцгой комиссын зөвшөөрлөөр зорчино

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал болон шинжилгээний явуулын цэгийн талаар НОК-ын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас тодрууллаа.

-Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэр байна вэ?

-Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт болон Өлзийт зэрэг товчоо, Налайх дүүрэгт байрлах Дөрөвдүгээр зөрлөгөөр хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг тухайн аймаг, орон нутгийн онцгой комиссын зөвшөөрлөөр нэвтрүүлж байна. Мөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, өвс тэжээл тээвэрлэж байгаа иргэдийг ПСР шинжилгээг үндэслэн, нэвтрүүлж байгаа.

. Тухайлбал, өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-нд ПСР шинжилгээнийх нь хариу гараагүй нэг иргэн Өвөрхангай аймгаар дамжиж, Баянхонгор аймаг руу зорчиж байсныг зогсоож, Улаанбаатар хотод гэрийн тусгаарлалтад ирүүлэх ажлыг зохион байгууллаа. Улаанбаатар хотоос орон нутаг руу ПСР шинжилгээ заавал өгч, аймгийн онцгой комиссын зөвшөөрлийн дагуу зорчихыг анхааруулж байна.

-Шинжилгээний явуулын цэгийн байршлын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-. Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Авто худалдааны төв, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буян-Ухаа спорт цогцолбор, Баянзүрх дүүргийн наймдугаар хороо Техник, хяналт, үзлэгийн төвийн гадна явуулын шинжилгээний цэг ажиллаж байгаа. Энэ шинжилгээний цэгт зөвхөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, өвс, тэжээл тээвэрлэж байгаа болон буяны ажлаар хөдөө, орон нутаг руу зорчих иргэдээс шинжилгээ авах зохицуулалт хийсэн. Бусад иргэний шинжилгээг явуулын цэгт авахгүй гэдгийг анхааруулъя.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.