АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 1 сарын өмнө

Шинээр 35 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 2866 боллоо

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагийн хугацаанд 35 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 33 нь дотоодын халдвар бол хоёр тохиолдол нь Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдын дундаас илэрлээ. 

.

Одоогоор 668 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд нэг, хүнд долоон хүн байна.

Дотоодын 33 тохиолдлоос долоо нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын явцад батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрсэн байна. 25 хүн нь өмнөх голомтын хавьтлууд бол нэг хүний халдвар авсан эх уурхайг тогтоох үйл ажиллагааг явуулж байна" гэв.


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.