АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Дэлхий дахинд | 1 сарын өмнө

Хөлбөмбөгийн ДАШТ-ий бэлтгэл ажлын хүрээнд 6,500 гаруй цагаач иргэн нас баржээ

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Г.Ганчимэг
1 сарын өмнө

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2022 онд Катар улсад зохион байгуулагдана. Катарын Засгийн газар ДАШТ-ийг зохион байгуулах эрхээ 10 жилийн өмнө авснаас хойш бэлтгэл ажлаа хийж байна. Тэгвэл энэ хугацаанд бэлтгэл ажилд оролцож байсан 6,500 гаруй цагаач иргэн нас барсан тухай мэдээллийг The Guardian дэлгэв.

Азийн улс орнуудын Засгийн газрын эх сурвалжуудаас цуглуулсан мэдээллээр тэдгээр амь насаа алдсан цагаач иргэд Энэтхэг, Пакистан, Балба, Бангладеш, болон Шри Ланка улсуудын иргэд байгаа юм. Катар улс хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг 2010 оны 12 дугаар сард авч, Доха хотын гудамж баярлаж хөөрсөн иргэдээр дүүрсэн. Харамсалтай нь энэ өдрөөс хойш долоо хоног тутамд Азийн улс орнуудаас ирсэн таван цагаач иргэн нас баржээ.

. Үүнээс гадна Катар дахь Пакистаны элчин сайдын яамны мэдээлснээр тухайн жилүүдэд 800 орчим пакистан иргэн нас баржээ. Энэ тоо баримтад Филиппин болон Кени улсуудын цагаач иргэдийн мэдээллийг нэмээгүй ба 2020 оны сүүлчийн саруудын мэдээлэл багтаагүй ажээ.

Катар улс ДАШТ зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд долоон шинэ цэнгэлдэх хүрээлэнгүүд, нисэх буудал, зам, олон нийтийн тээврийн хэрэгслийн байгууламж, дэд бүтэц, зочид буудлууд, шинэ хот байгуулах зэрэг олон арван төслийг хэрэгжүүлж байна. . Гэвч үнэн хэрэгтээ тэдний ихэнх нь ажлын байран дээрээ нурангинд даруулах, хэт халуунаас болж болон барилгын ажлын үеэр амь насаа алдсан байгаа учир мэргэжилтнүүдийн эргэлзээг төрүүлж байна.

Катарын Засгийн газар хоёр сая цагаач иргэний аюулгүй байдал, ажлын талбар дээр амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь нөхөн төлбөр олгох зэрэгт ном журмын дагуу анхаарал хандуулдаггүй гэж буруутгагдсаар ирсэн юм.

Эх сурвалж: The Guardian


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.