LIVE: Жолооны курсуудын сургалтын төлбөр нэмэгдэж 400-450 мянган төгрөг болжээ

Авто сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж, танхимын сургалтыг ирэх сарын нэгнээс эхлүүлж байгаа юм. Тэгвэл хөл хорионоос өмнө . Энэ асуудлаарх сурвалжилгыг хүлээн авна уу. 

жолоо

Энэ талаар жолооны курсууд руу холбогдож мэдээлэл авахад: Авто сургуулиудын нэгдсэн холбоо, Замын цагдаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан дүрэм, журмын дагуу сургалтын төлбөр нэмэгдсэн байгаа. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам: Монгол Улсын хэмжээнд 1034 сургалтын төв үйл ажиллагаа явуулж байгаагаас 419 нь жолооны курс жолооч бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байна. Жолооны сургалтын төвийн төлбөрийг нэмэх, хасах тал дээр манай яамнаас ямар нэгэн хяналт тавьдаггүй. Тэгэхээр манайхаас сургалтын төвийн үнийн асуудлыг мэдэхгүй. Харин сургалт, хөтөлбөр дээр хяналт тавьж ажилладаг. 

Авто сургуулиудын нэгдсэн холбоо: Авто сургалтын төвүүдийн төлбөр нэмэгдсэн зүйл байхгүй. 2000 онд 250-300 мянган төгрөг байсан сүүлийн 25 жил нэмэгдээгүй. Мэдээж жолооны курсуудын сургалтын төвийн төлбөр зах зээлийн зарчмаар нэмэгдсэн зүйл байгаа байх гэх тайлбар мэдээллийг өгсөн юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.