СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Халуун сэдэв А.Цогцэцэг: Хоёр өөр төрлийн вакциныг хольж хийлгэж болохгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн сайд асан, АУ-ны доктор, Клиникийн профессор, Монгол улсын зөвлөх эмч, А.Цогцэцэгтэй коронавирусийн вакцины талаар ярилцлаа. 

-Иргэдийн дунд вакцин гэж юу вэ? гэж асуулт тавигдаж байна л даа.

-Вакцин гэж тухайн халдварт өвчний эсрэг хүнд өвөрмөц бөгөөд олдмол дархлааг тогтоох зорилгоор гаргаж авсан биологийн бэлдмэлийг хэлдэг. Өөрөөр хэлбэл тухайн өвчин үүсгэгч вирусээс нь химийн болон биотехнологийн аргаар гаргаж авдаг.

Нэгд амьд вакцин гэж бий. Мөн үхүүлсэн вакцин. Тэгээд химийн аргаар бэлдсэн вакцин гэж байгаа. .

Хүмүүс хоёр өөр төрлийн вакциныг хольж хийлгэж болох талаар сонирхож байсан. Тийм зүйл байх хэрэггүй. Эдгээр оруулж ирж байгаа вакцин үйлдвэрээсээ хадгалах, тээвэрлэх гээд зүйл нь заагдаад ирж байгаа. Энэ журмын дагуу л явах хэрэгтэй. Тэрнээс биш би өнөөдөр AstraZeneca-ийн вакцин тариулчихаад дараа нь өөр нэгийг тариулна гэсэн ойлголт байж болохгүй. Би анх тариулсан вакцинаа л давтанаар хийлгэнэ гэсэн үг.

. Вакцинжуулалтаас шалтгаалж халдварт өвчнүүдийн тархалт болон бууралт шууд хамаардаг нь харагддаг. Тэгвэл өнөөдрийн бидний хийлгэх гэж буй вакцин яг л үүнтэй адил юм.

Вакциныг хийлгэхдээ таньд айх зүйл огт байхгүй. Харин анхаарах зүйл л байна. Мэдээж хүнд хэлбэрийн, чонон хөрвөс гэдэг ч юм уу харшилтай, харшил нь сэдэрсэн хүн түр хүлээх хэрэгтэй. Мөн дархлаа дарангуйлах эм бэлдмэл хэрэглэдэг хавдарын эмчилгээ хийлгэж байгаа, эрхтэн шилжүүлэн суулгасан гэх мэт хүмүүст дархлаа тогтох уу гэдэг асуудал л үүснэ. Бусдаар бол айгаад байх зүйл биш шүү.

Хамгийн чухал нь вакцин хийлгэх сонголт бол хайртай хүмүүсээ хамгаалах хамгийн үр дүнтэй арга.

Бид сая биеэрээ туулаад гарлаа шүү дээ. Манай улсын эдийн засаг ямар эмзэг билээ. Олон ААН хүнд байдалд орсон. Тэгэхээр хурдан хэвийн амьдралдаа шилжиж чадах арга зам бол вакцинжуулалт юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.