УОК: Гуравдугаар сарын 10-ны өдрөөс ЕБС-ийг хэсэгчлэн нээж танхимаар хичээллүүлнэ

Улсын онцгой комиссийн ээлжит хуралдаан болж хоёрдугаар сарын 23-аас хойш улс орон даяар ямар дүрэм журам мөрдөх талаарх танилцуулгыг хийлээ. 

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Энэ сарын 23-аас бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг рүү шилжинэ. Ингэснээр ААНБ-уудийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж болно. Шар түвшинд ямар ямар салбарын үйл ажиллагаа хязгаарлагдах вэ гэдгийг заасан. Жишээ нь Бусад газрууд халдвар хамгааллын дэглэмээ бариад ажиллаж болно. 

Хоёрдугаар сарын 23-аас хойш дагаж мөрдөх түр журам боловсруулж дууссан. Энэ журмыг мөрдөж шат шатанд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

- Өөрөөр хэлбэл голомтолсон газруудад хэсэгчилсэн арга хэмжээ авахаас өмнөх шиг бүхэлд нь хаахгүй. 

- Нийслэл болон хөдөө орон нутагт ижил. 

-Гадаадад байгаа иргэдээ 3,4-р сард 12-14 удаагийн тусгай үүргийн нислэгээр татан авна. Аль болох том онгоц явуулж нэг удаад татах иргэдийн тоог нэмэгдүүлнэ. 

-Хоёрдугаар сарын 23-аас Алтанбулаг, Боршоо боомтын үйл ажиллагаа нээгдэж, ачаа тээвэр татах ажиллагаа хэвийн явагдана.

- УОК-ын авч хэрэгжүүлж байгаа шийдвэрүүд холбогдох байгууллагуудын уялдаа холбоо харьцангуй нэгдмэл байгаа. 

-Хил нээх асуудлыг олон улсын хил гаалийн дэглэм журамтай уялдуулж тухайн үед нь зохион байгуулалт хийнэ. Одоогоор гуравдугаар сарын 31-ны өдөр хүртэл хаалттай хэвээр байгаа. 

-Өрх бүрээс шинжилгээ авах ажил үе шаттай үргэлжилнэ. Өнгөрсөн өдрүүдэд нуугдмал голомтуудыг тодорхойлж, тархалтуудыг илрүүлсэн" гэлээ. 

Зургийн тайлбар: Өнөөдрийн байдлаар Монгол Улс IV түвшин буюу улаан түвшинд байгаа бөгөөд хоёрдугаар сарын 23-аас II түвшин буюу шар түвшинд шилжинэ. 

152645598 250242350075431 3449253216597194374 n (1)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.