LIVE: БЗД-ийн 16-р хорооны Засаг дарга Б.Булганхүү хорооныхоо цэвэрлэгчийг дарамтлан ажлаас нь халжээ

Төрийн албан хаагчдийн халгаа, сэлгээ нам солигдох бүрд болдогч хорооныхоо үйлчлэгчийг дарамталж, ажлаас халсан тохиолдол БЗД-ийн 16 дугаар хороонд болжээ.

Тодруулбал, БЗД-ийн 16 дугаар хорооны Засаг дарга Батмөнхийн Булганхүү ажлаа хүлээж авмагцаа хорооныхоо ажилчдыг ээлж дараалан халж байгаа сурагтай. . Түүний хувьд хоёр хүү нэг зээтэйгээ айлын хашаа түрээслэн амьдардаг өрх толгойлсон эмэгтэй.

Иргэн Т.Оюунхүү: Шинээр томилогдсон Б.Булганхүү дарга ажлын байран дээр дарамт үзүүлж, ажлаас халагдах, ажлаас үлдэх өргөдөл бичиж өгөхийг хүссэн. Намайг өмнөх Засаг дарга С.Ганчимэгийн “тагнуул”, орж ирсэн иргэдтэй зүй бусаар харьцдаг хэмээн илт гүтгэж, хардсан. Цагаан сарын үеэр өмнө нь ажилж байсан хэсгийн ахлагч нарыг ажлаас халахаар өргөдөл бичүүлсэн.

Гэтэл харуул, цэвэрлэгч нар өргөдлөө өгөхгүй байгаа учраас та нарын цалинг өгөхгүй гэж дарамталсан байсан. Ингээд тухайн иргэдийг бодон ажлаас халах өргөдлөө хэсгийн ахлагчаараа бичүүлэн өгтөл энэ сарын 16-нд шууд ажлаас гар хэмээн шинэ үйлчлэгч авсан байсан. Ингээд маш хэцүү байдлаа өөрийн сошиал хуудсанд тавихад иргэд сэтгэл санаагаар маш дэмжсэн цаашлаад манай байгууллагад ирж ажилла гэх санал ирсэн.

Сайхан сэтгэлтэй Монголын нийт ард иргэддээ маш баярлалаа. Сүүлийн 12 жил ажиллахдаа гурван ч Засаг дарга нартаа ажиллаж байсан. Миний хувьд алдаа дутагдал гаргасан бол хүлээн зөвшөөрнө гэтэл дарамт шахалт үзүүлж, ямар ч үндэслэлгүй ажлаас халсанд гомдолтой байна.

htdssss

БЗД-ийн Засаг дарга асан С.Ганчимэг: .

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.