20 гаруй автомашинтай үүрэг гүйцэтгэж, 302 иргэнийг шинжилгээнд хамруулжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд 2021.01.14-ний 06:00 цагаас эхлэн 2021.01.16-ны 23:00 цаг хүртэл гурав хоногийн хугацаатай "Тэг зогсолт" буюу хэсэгчилсэн хязгаарлалт хийх шийдвэр гарсан.

01 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб төвийн зургаан дүүрэг буюу Баянзүрх, Баянгол Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй,Хан уул дүүргийн Цэргийн штабын офицерууд болон 60 цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид Баянзүрх дүүргийн 17-р хороонд буюу Шар хадны эмнэлэг, Техникийн зах, Эмнэлгийн гудамж орчмын айл өрх, иргэдийг урьдчилсан шинжилгээнд бүрэн хамруулах ажлыг гүйцэтгэлээ.

Тус өдөр 4 цэгт явуулын шинжилгээний баг мөн онцгой байдлын алба хаагчид, 20 гаруй автомашинтай үүрэг гүйцэтгэж нийт 302 иргэнийг урьдчилсан шинжилгээнд хамруулсан байна.

136466059 330073238175094 7173386837039739090 n137592429 770254866907629 861945376467201958 n138840134 189706996225975 5139700317819816306 n139009536 2508957216077044 4708103269869941076 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.