LIVE: ХСҮТ-ийн дэд захирал С.Хүрэлсүх: Хоригдсон хавьтлын бус хүмүүсийг өчигдөр эмнэлгээс гаргасан

ХСҮТ-ийн хоёр эмч болон ойрын хавьтлын нэг хүнээс вирус илэрсэнтэй холбогдуулж, өнгөрөгч пүрэв гарагаас ХСҮТ-д хөл хорио тогтоосон. ХСҮТ-ийн доторх нөхцөл байдлын талаар тус төвийн дэд захирал С.Хүрэлсүхээс тодрууллаа. 

Тэрбээр "ЗӨСҮТ-өөс манай эмнэлгийн эмч, ажилтнуудыг коронавирусийн шинжилгээнд хамруулахаар болсон. Ингээд энэ сарын 24-ны өдөр манай хоёр ажилтнаас коронавирусийн халдварын эерэг тохиолдол гарсан. Манай төв эмчилгээ үйлчилгээгээ зогсоохгүй тулд нийслэлийн ЭМ газрын харьяа эмнэлгүүдэд 1, 2, 3 дугаар эмнэлгүүдэд зарим нэгэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж эхэлсэн.

Эмнэлгийн эмч, ажилтан, өвчтөн гээд 660 гаруй хүнийг хамруулсан. Үүнээс 460 орчим нь эмч, эмнэлгийн ажилтан хамрагдсан байгаа. Дээр нь 200 орчим үйлчлүүлэгч хамрагдсан. Дээрх иргэдийн хоёр дахь давтан шинжилгээг өнөөдрөөс хийж эхэлж байна.

. Эдгээр иргэд хоёрдахь шинжилгээнд хамрагдана. Өнөөдрийн байдлаар 120 гаруй өвчтөн үйлчлүүлэгч 58 сахиур байна" гэсэн юм.

Химийн эмчилгээ хийлгэх гэсэн иргэдийн төлөөлөл: Хавдар судлалын үндэсний төвийн хаалга мөргөн буцаж байна. Долоо хоногийн өмнө цаг автал өнөөдөр ажиллахгүй гэдгээ утсаар мэдээлэл өгөхгүй ирэгдэд чирэгдэл үүсгэж байна. Энэ хэвээрээ байвал эмчилгээ тасрах байдал үүсээд байна.

132038511 3685449921515889 6117057008728595057 n

124995768 3564497180277831 2908850740352481602 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.