СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын сансрын хөлөг саран дээр амжилттай газардав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНХАУ-ын Chang’e-5 сансрын хөлгийг тээвэрлэсэн Лонг Марч-5 пуужин өнгөрөгч 11 дүгээр сарын 24-ний өдөр Хайнань арлын Венчан сансрын буудлаас хөөрсөн билээ.

Саран дээрээс дээж авчрах зорилготой Chang’e-5 хөлөг урьд өмнө аль ч улсын сансрын судалгааны хөлөг, тоног төхөөрөмж хүрч байгаагүй сарны хэсэгт амжилттай газардсан болохыг мэдээллээ.

. Энэ хэсгийг НАСА-ын эрдэмтэд эрт үед галт уулын хайлмаган далай байснаас үлдсэн сансрын нөлөө гэж үздэг.

Ийнхүү БНХАУ-ын сансрын судалгааны хөлөг саран дээр гурав дахь удаагаа амжилттай газардаж байгааг Синьхуа мэдээлсэн юм. Chang’e-5 ирэх хоёр хоногийн дотор эргэн тойрноо судалж сарны гадаргуугаас чулуу, шороо, тоосонцор цуглуулан эх дэлхий рүү буцах ёстой. Ойролцоогоор хоёр кг орчим хөрс цуглуулна гэж эрдэмтэд тооцсон юм.

Урьд өмнө Америк, Орос хоёр улс саран дээрээс дээж авчирж байсан бол Хятад ийнхүү гурав дахь нь болж байна. 44 жилийн өмнө Зөвлөлтийн Совиет Луна 24 хөлөг 200 гр хөрс сарнаас авчирж байжээ. Үүнээс өмнө 1969-1972 оны хооронд хэрэгжүүлсэн АНУ-ын Аполло хөтөлбөрийн хүрээнд 382 кг хад, хөрсийг авчирсан байдаг. Эдгээр дээж гурван тэрбум гаруй жилийн настай  гэж эрдэмтэд тооцсон байна.

БНХАУ-ын Засгийн газар Лонг Марч-5-ыг хөөргөх явцыг шууд дамжуулан үзүүлсэн бол энэ удаад саран дээр буух явцыг шууд дамжуулсангүй. АНУ-ын сансар судлалын станц Хятадын сарны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаад баяр хүргэсэн байна.

Эх сурвалж: ВВС, CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.