СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-11-22

Автобус компаниудын алдагдлыг нийслэл шийдэж өгөхгүй бол үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

. Үүнээс болж 950 гаруй автобус ирэх долоо хоногоос шатахуунгүй тул үйлчилгээнд гарах боломжгүй болчхоод байгаа талаараа автобус компанийн төлөөлөл өчигдөр мэдээлсэн юм. Нийтийн тээврийн санхүүжилтийг “Машин цагийн зардал” гэх хэмжүүрээр тооцон олгодог болсон бөгөөд энэ мөнгийг 2017 оны есдүгээр сараас 30,672 төгрөг болгосон байна.  . Иймд автобус компаниуд 5.12 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.

Шатахуун нийлүүлэгч компаниудаас өрийн хязгаараа нэмэгдүүлэх боломжгүй тул дахиж зээлээр шатахуун өгөхгүй хэмээн мэдэгдсэн

ТОАҮАХ-ны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн “. Хэрвээ шатахуун нийлүүлэгч компаниуд шатахуунаа нийлүүлэхгүй бол нийтийн тээврийн үйлчилгээ тасалдах аюулд орлоо. ” хэмээв.

Нийтийн тээврийн газрын орлогч дарга Х.Булган “Ямар алдагдал үүсээд байгааг нарийвчлалтайгаар тооцохоор болсон. Шатахууны үнийн өсөлтөөс болоод аж ахуйн нэгжид гэнэтийн зардлууд үүссэн. Нийтийн тээврийн үйлчилгээ тасралтгүй хэвийн явуулах үүднээс бүх талын арга хэмжээг аван ажиллаж байна. Урьдчилсан байдлаар зогсоно гэсэн мэдээлэл байхгүй. ” хэмээв.

 Төсвөөс олгож байгаа мөнгө нь нийтийн тээврийн компаниудад ямар нэгэн ашиг өгдөггүй.. Иймд ирэх оны нийслэлийн төсөвт машин цагийн зардлыг 39736 төгрөг болгох,  алдагдалтай ажилласан 5.12 тэрбум төгрөгийг яаралтай шийдэж өгөхгүй бол автобус компаниуд шатахуунаа авч чадахгүй улмаас нийтийн тээврийн үйлчилгээнд явах боломжгүй байдалд үүсээд байгаагаа учирласан юм.

Нийслэлээс нийтийн тээврийн компаниудад үүсээд байгаа асуудлыг шийдэж чадахгүй бол ирэх долоо хоногоос шатахуунгүй автобуснууд үйлчилгээнд гарах боломжгүй болоод байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.