СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мохамед Мурсигийн отгон хүүг баривчлав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

тухай Al Jazeera мэдээллээ. Абдулла Мурсиг Кайр хотын захад байдаг гэрээс нь аюулгүйн албаныхан авч явжээ. 

. Өнгөрсөн долоо хоногт Абдулла Мурси Associated Press олон улсын мэдээллийн агентлагт эцгийнхээ баривчилгааны тухай ярилцалга өгсөн. Египетийн аюулгүйн алба Абдуллаг хуурамч мэдээлэл тараасанд буруутгасан гэж эх сурвалж мэдээлэв.

 

Абдулла Мурси

 

Тэрээр 2015 онд мансууруулах бодис эзэмшиж байсан хэргээр жилийн хугацаанд ял эдэлсэн байдаг. Абдуллагийн ах Осамаг Мурсигийн эсрэг жагсаалд холбогдуулан буруутгаж хорьж байсан удаатай.

Таван хүүхдийн эцэг Мохамед Мурси 2012 онд Египетийн Ерөнхийлөгчийн албыг хүлээн авч 2013 онд цэргийн эргэлтээр халаагаа өгч хорионд орсон. Хорих газарт ганцааранг нь нэг өрөөнд байлгаж байгаа тул отгон хүү нь эргэлтийн тоог нэмж, эрүүл мэндийн байдалд нь анхаарахыг хүсчээ. 

 

Египетийн Ерөнхийлөгч асан Мохамед Мурси

 

Ард түмэн экс Ерөнхийлөгчөө огцруулахаар бүх нийтийн жагсаал цуглаан хийж байсан ба Мурситай хамт Исламын ахан дүүс бүлгийн үйл ажиллагааг бүрэн таслан зогсоосон юм. .  

Тэр үеэс хойш цэргийн дарга Абдель Фаттах эл Сиси төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэж байна. 

Эх сурвалж: www.aljazeera.com 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.