СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Серена Уильямс хөхны хорт хавдрын эсрэг сэрэмжлүүлж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

. Энэ бол энгийн нэг романтик сурталчилгаа биш. Энэ бол дэлхийн бүх эмэгтэйчүүдийг хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийг уриалсан дуу хоолой юм.

Алдарт теннисчин “Би өөрийгөө мэдэрч байна” төсөлд оролцож Австралийн Дивинилс рок хамтлагийн 1990 онд гаргасан дууг дуулжээ. Тус хамтлагийн гишүүн Кристина Амфлет 2013 онд хөхний хорт хавдартай тэмцсээр насан өөд болсон юм. Үүнээс хойш жилийн дараа дэлхий даяар хөхний хорт хавдартай тэмцэж буй эмэгтэйчүүдэд хүндлэл үзүүлсэн байдаг.

Серена Уильямс инстаграм хуудсандаа “төсөлд оролцсоноор эмэгтэйчүүдийг тогтмол хөхөө шалгуулж, өөрсдийгөө хамгаалж байгаасай гэж хүссэн. Хөхний хорт хавдрыг эрт илрүүлвэл эдгэрэх боломжтой” хэмээн тайлбарлажээ.

Их Британийн Хавдар судлалын газраас хөхний хорт хавдрыг эрт үед нь оношлуулсан эмэгтэйчүүдийн 90 хувь нь амь насаа аврах боломжтой гэсэн байна. Тус улсад энэ оны 10 дугаар сарыг бүхэлд нь энэ төрлийн хавдраас сэрэмжлэх сар болгожээ. Энэ мэдээг уншиж буй бүсгүй та ч бас сэрэмжлээрэй!

Эх сурвалж: www.qz.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.