Говийн их дархан цаазат газарт 270 тахь нутагшиж байна

А.Мөнхжин

“Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийн хүрээнд 2019 оны зургадугаар сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Чех улсын Прага хотын Амьтны хүрээлэнгээс гурван тахийг (гүү) авчирч унаган байгальд нь буюу Говь-Алтай аймгийн Бугат сум дахь Говийн Их Дархан Цаазат газрын “Б” хэсэг, Тахийн тал, Тахийн усанд нутагшууллаа.

Энэ удаагийн тахь нутагшуулах үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяа, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан О.Доржраа, Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек , тус амьтны хүрээлэнгийн ажилтнууд болон Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр, мэргэжилтнүүд, Говийн Их Дархан Цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа, Говь-Алтай аймаг, сумдын төлөөлөгчид оролцлоо. Мөн Бүгд Найрамдах Чех улсын Прага хотын Амьтны хүрээлэнгээс Говь-Алтай аймгийн Бугат сум дахь Говийн Их Дархан Цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаанд Ланд Крузер-76 маркийн машин, зургаан мотоцикль бэлэглэж ажилд нь амжилт хүслээ.

64884725 320622928877693 9163466026283696128 n


“Олон Улсын Тахь Групп” нь Монгол Улсын Засгийн газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Бүгд Найрамдах Чех улсын “Хөгжлийн хамтын ажиллагаа”-ны хүрээнд ховордсон ан амьтдыг нөхөн үржүүлэх, хайрлан хамгаалах, тахийн тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор Монголд “Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Уг төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 31 тахийг авчирч нутагшуулж, одоогийн байдлаар Говийн Их Дархан Цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын нутагт 270 орчим тахь идээшилж байна гэж аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.

55823715 369987376928837 1203697256520220672 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.