Өнөөдрийн трэнд LIVE: ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

 

- Өнөөдрийн/2019.05.01/ трэнд LIVE ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байв -

Сүүлийн үед "Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг хордуулжээ,  Л.Оюун-Эрдэнэ БНСУ руу эмчилгээнд явжээ,  Л.Оюун-Эрдэнэ сайд хагалгаанд оржээ" гэх мэдээллүүд цахим хуудаст тарж, олны анхаарлыг ч багагүй татаад байсан билээ.

Тэрээр хоолны хордлогод орж хэсэгтээ хордлогын эмчилгээ хийлгэж байсан боловч хордлого нь хөлөндөө орсон гэх мэдээллийг сэтгүүчдэд өгөв. Улмаар хөлөнд нь идээ, бээр үүсч БНСУ-д очиж багахан хэмжээний хагалгаанд ч орсон байна. Мөн түүний элгэний 3-4 үндсэн үзүүлэлтэд өөрчлөлт орсныг эмч нар дуулгаж, хэсэг хугацаанд эмчийн хяналтанд байх шаардлагатайг анхааруулсан байна. 

Ямартай ч хэд хоног ажил цалгардуулсандаа уучлал гуйсан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн яриа өнөөдөр цахим хуудаст ТРЭНД байлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.