Цаг уурын өөрчлөлтийг эсэргүүцэж 40 орны сурагчид жагсана

 

Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцдэг 350.org байгууллагаас энэ долоо хоногийн баасан гарагт олон улсын сурагчдыг хамруулсан жагсаал зохион байгуулж байна.

Сургуулийн жагсаалд оролцогчид цаг уурын өөрчлөлтийг эсэргүүцэж баасан гарагийн хичээлээ орхиж гарах юм байна. Шведийн иргэн, дунд сургуулийн сурагч Грета Танбэрг жагсаал, хичээлээ орхих хөдөлгөөнийг дэмжиж байгаа юм.

Грета “2078 онд би 75 нас хүрнэ. Хэрэв миний хүүхдүүд тэр үед одоогийн улс төрчдийн талаар асуувал юу гэх вэ. Магадгүй тэд хөдлөх боломж нь байхад яагаад юу ч хийгээгүй юм бэ гэж асууна” хэмээн ирээдүй хойч үедээ санаа зовнин ярьжээ.

 

Грета Танбэрг
Грета Танбэрг

Хэрэв энэ долоо хоногийн баасан гарагт бусад орны сурагчид Гретатай нэгдвэл олон улсыг хамарсан хамгийн өргөн хүрээтэй жагсаал болно гэж Reuters мэдээлжээ.

 

Belgium school strike 21 Feb 2019

 

Hamburg school strike 1 March 2019

 

 

Эх сурвалж: www.qz.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.