Өнөөдрөөс ажиллах дэлгүүрийн цагийн хуваарь

 

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн  дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК–ний салбар дэлгүүрүүд: 02 дугаар сарын  06-нд хүнсний бүх салбарууд 11:00-20:00 цаг хүртэл ажиллаж, бусад салбар амарна. 02 дугаар 07-ны өдрөөс ердийн  цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний супермаркетууд Шинийн 2 буюу 02 дугаар сарын 06-ны өдөр Сансар-39 Баянзүрхийн товчоо 09.00-22.00, Сансар-9.10.40 амарна, бусад супермаркетууд 10.00-22.00 хүртэл ажиллана. Шинийн-3 буюу 02 дугаар сарын 07-ны өдөр Сансар-39 Баянзүрхийн товчоо 09.00-22.00, Сансар-40 Улаанбаатар их дэлгүүр 12.00-22.00 цагт ажиллаж, Сансар-9.10 амарна, бусад салбар 09.00-22.00 хүртэл ажиллана. 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Моннидер ХХК”-ний Оргил супермаркетууд:  Хоёрдугаар сарын 06-нд бүх салбар 10-21.00 цаг хүртэл ажиллаад 02 дугаар сарын 07-наас энгийн цагийн хуваариар ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд: Хоёрдугаар сарын 06-нд 09:00-22:00 цаг хүртэл, 02 дугаар 07-ны өдрөөс ердийн цагийн хуваариар ажиллана.

“Миний дэлгүүр” ХХХ-ний сүлжээ дэлгүүрүүд:  Буянт-ухаа хоёдугаар сарын 7-нд  08.30-24.00, МД-112 Саппоро, МД-117 Далай ээж 08.30-23.00 цагт ажиллана. Хоёрдугаар сарын 08-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

.

“Нарантуул” худалдааны  төв:  Хоёрдугаар сарын 5–ны өдрөөс 12-ны өдрийг дуустал амраад, 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв:  Хоёрдугаар сарын 5-8-ны өдрийг дуустал амарна. 02 дугаар сарын 09–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 “Барс” 1, 2 худалдааны төвүүд: Шинийн 1.2.3.4 өдрийг дуустал амарч, 02 дугаар сарын 09 буюу шинийн 5-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв:  Хоёрдугаар сарын 05-ны өдрөөс 11-нийг дуустал амарч, 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ” авто худалдааны төв:  Хоёрдугаар сарын 8-ныг дуустал амарна. 02 дугаар 09-ний өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 02 дугаар сарын 04-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж,  02 дугаар сарын 5.6.7–нд  амарна. Хоёрдугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.