Узбекистан улстай жимс, жимсгэнийн тариалалт, гидропоник хүлэмжийн аж ахуйг хөгжүүлнэ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн Бүгд Найрамдах Узбекистан улсын Хөдөө аж ахуйн яамны хэлтсийн дарга Каюпов Нурсултон Сакенович тэргүүтэй бизнесийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ОНУЗГ-ын дарга П.Зоригтбаатар, СБЗГ-ын дарга Ш.Мөнхцэрэн, ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, ХААИС-ийн проректор А.Буянбаатар, Монголын тариаланчдын үндэсний холбооны Гүйцэтгэх захирал М.Бямбасүрэн, Монголын тариаланчдын үндэсний холбооны Гүйцэтгэх захирал Б.Золжаргал, Монголын жимс, жимсгэний холбооны тэргүүн Т.Насанжаргал нарын төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнесийн төлөөлөл байлцлаа.
Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааг жимс, жимсгэний тариалалт, газар тариалан, загас үржүүлэг болон гидропоник хүлэмжний чиглэлээр өргөжүүлэх тухай санал солилцлоо. Бүгд Найрамдах Узбекистан улсын Хөдөө аж ахуйн яамны хэлтсийн дарга Каюпов Нурсултон Сакенов тус улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевын зарлигын хүрээнд Монгол, Узбекистаны барааны эргэлтийг нэмэхийн тулд хөрөнгө оруулалт, хамтын зээлийн багц үүсгэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.