Монгол, Буриадын хамтын ажиллагаа өргөжиж, 5000 тонн мах экспортлох гэрээ байгууллаа

Монгол, Буриадын хамтын ажиллагаа өргөжиж, 5000 тонн мах экспортлох гэрээ байгууллаа

Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын хөдөө аж ахуйн салбарын бизнес уулзалт Дархан хотод болж, хоёр талын төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцон хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэлэлцлээ. 

Уулзалтад Буриад улсын Засгийн газрын орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаев тэргүүтэй албаныхан болон хоёр улсын мах, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн аж ахуйн нэгжүүд оролцож, нийт дөрвөн компани хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

f0ed5073d82b41cebbaa9c13d984ed65

Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Буриад Улс руу 5000 тонн мах экспортлох гэрээг “Сүхбаатар мах маркет” ХХК, “Дорнод мах маркет” ХХК болон Буриадын аж ахуйн нэгжүүд байгуулсан нь уулзалтын онцлох үр дүн боллоо.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хоёр улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байгааг онцолж, Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээр энэ оны долоодугаар сарын 22-ноос хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор худалдаа, экспортын боломж нэмэгдэж буйг тэмдэглэлээ.

dc26de6fc079498c9e18a80d5327e3fa

Түүнчлэн Буриадын тал Монгол Улстай малын үржил, селекц, мах махан бүтээгдэхүүний нийлүүлэлт, мал эмнэлэг, вакцинжуулалт болон хил орчмын бүсийн малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үеэр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улстай Дархан хотын Мал эмнэлгийн газар мал эмнэлгийн салбарт хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.