ХАА-н бодлогыг бүсчилсэн уулзалтаар хэлэлцэж байна
Хойд бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт үргэлжилж байна.
Уулзалтад УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат оролцож, салбарын бодлого, хэрэгжилт, цаашдын зорилтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр газар тариалангийн салбарыг экспортын чиглэлтэй хөгжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндэд онцгой анхаарч мал эмнэлгийн байгууллагын чадавхыг сайжруулах шаардлагатайг онцолсон юм.
Мөн хөдөө аж ахуйн түүхий эдийг бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, ЖДҮХС-ийн зээлийн нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг танилцууллаа.
Сайд Ц.Идэрбат “Төрийн бодлого албан тасалгаанд биш амьдрал дундаас, анхан шатнаас боловсруулагдах ёстой” хэмээн онцолж, малчид, тариаланчид, салбарын мэргэжилтнүүдтэй бүсчилсэн уулзалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж байгаагаа хэллээ.
Түүнчлэн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон “Нутагтаа эзэн 100:1000” төслийн талаар мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.