Тариалангийн үйлдвэрлэлд 98.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд Засгийн газрын хүүгийн дэмжлэгтэй тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлд 617 иргэн, аж ахуйн нэгж хамрагдахаар болжээ.
2026 оны тавдугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт 98.22 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн байна.
Зээлийн дүнгээс:
-Үр тариа, тос, тэжээлийн таримлын үйлдвэрлэл эрхлэгч 295 иргэн, ААН-д 68.76 тэрбум төгрөг
-Үр үйлдвэрлэл эрхлэгч хоёр ААН-д таван тэрбум төгрөг
-Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 289 иргэн, ААН-д 20.86 тэрбум төгрөг
-Хүлэмжийн аж ахуй эрхлэгч 12 иргэн, ААН-д 2.55 тэрбум төгрөг
-Жимс, жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгч 12 иргэн, ААН-д 600 сая төгрөгийн зээл тус тус олгохоор болсон байна.

Мөн төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд техник, тоног төхөөрөмж худалдан авахад 440 сая төгрөг, услалтын систем авахад 98 сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ.
Өнгөрсөн сарын 14-нд ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат арилжааны банкуудтай санхүүжилтийн гэрээнд өөрчлөлт оруулснаар тариалан эрхлэгчдэд олгох эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг 55 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн юм.
Ингэснээр “Атар-4” аяны хүрээнд тариалангийн салбарт олгох нийт зээлийн санхүүжилт 200 тэрбум төгрөгт хүрээд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.