Ц.Идэрбат: Хөдөө аж ахуйн бодлого кабинет дотор биш, орон нутагт, амьдрал дээр хэрэгжих ёстой

Ц.Идэрбат: Хөдөө аж ахуйн бодлого кабинет дотор биш, орон нутагт, амьдрал дээр хэрэгжих ёстой
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар орон нутагт танилцуулах, тулгамдаж буй асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.
 
Энэ ажлын хүрээнд зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл 700 шахам хүнийг хамруулсан уулзалт өнөөдөр Хэнтий аймгийн төв Чингис хотод үргэлжилж байна.
4f91582d56a0470a81f4fe53e23aa889
bed9fdae95bd46f996760f9110259c90
 
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь болон ХХААХҮЯ, ЖДҮГ, Мал эмнэлгийн ерөнхий газрын холбогдох албаны удирдлагууд оролцож, салбарын бодлого, хэрэгжилт, тулгамдсан асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.
 
Тодруулбал, мал аж ахуй, газар тариалан, мал эмнэлэг, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийж, орон нутгийн үйлдвэрлэгчидтэй санал солилцон ажиллаж байна.
 
Уулзалтын гол зорилго нь орон нутагт тулгамдаж буй асуудлын гарц, шийдлийг бодлогын түвшинд тодорхойлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэж буй юм.
ee3eac11f1b8495592c542640b8c3ad3
 
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уулзалтыг нээж хэлсэн үгэндээ: “-Хөдөө аж ахуйн бодлого кабинет дотор биш, орон нутагт, амьдрал дээр хэрэгжих ёстой. Бүс бүрийн онцлог, үйлдвэрлэгчдийн бодит хэрэгцээнд тулгуурласан хэлэлцүүлэг өрнүүлэх нь энэ уулзалтын гол зорилго” хэмээн онцоллоо.
 
ХХААХҮЯ-наас бүсчлэлийн тогтолцоонд үндэслэн Хэнтий, Дундговь, Өвөрхангай, Ховд, Булган, Дархан-Уул аймгуудад хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалтыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.