Улсын хэмжээнд 14.7 сая мал төллөжээ

Улсын хэмжээнд 14.7 сая мал төллөжээ

Улсын хэмжээнд тавдугаар сарын 8-ны байдлаар төллөвөл зохих 22.4 сая эх малын 65.6 хувь буюу 14.7 сая нь төллөсөн байна. Нийт 14.7 сая төл хүлээн авснаас 14.5 сая нь бойжиж, төлийн бойжилт 98.8 хувьтай байна.

Бүс нутгаар авч үзвэл баруун бүсэд төллөлт 69.9 хувьтай байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд зүүн бүс 65.3 хувь, хангайн бүс 65.0 хувь, төвийн бүс 62.5 хувьтай үргэлжилж байна. Энэ жилийн хаврын төллөлтийн явц нийт дүнгээрээ тогтвортой үргэлжилж, төлийн бойжилтын хувь өндөр байгаа нь мал аж ахуйн салбарын хувьд эерэг үзүүлэлт болж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.