Хөрсний нүүрс төрөгчийн судалгааны ажлыг шинэ түвшинд гаргана
Канадын Засгийн газрын санхүүжилттэй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх нь” (ECCO-FARM) төслийн хүрээнд хөрсний нүүрс төрөгч тодорхойлох Soli TOC багажийг Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд албан ёсоор хүлээлгэн өгчээ.

Тус багаж нь хөрсний органик болон органик бус нүүрс төрөгчийн агууламжийг өндөр нарийвчлалтай тодорхойлох боломжтой юм. Тиймээс хөрсний үржил шимийн үнэлгээ, уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, нүүрстөрөгчийн хуримтлалын мониторинг зэрэг судалгааны ажлыг шинэ түвшинд гаргах ач холбогдолтой.
Цаашид ECCO-FARM төслийн хүрээнд хөрсний нүүрстөрөгчийн агууламж, өөрчлөлтийн динамик, тогтвортой газар тариалангийн нөлөөллийг судлахын зэрэгцээ бусад холбогдох чиглэлээр судалгаа шинжилгээний ажлуудыг хамтран хэрэгжүүлж, чадавх бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.