Мал, амьтны эмийн хэрэглээг бууруулна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц. Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Чинюнь Дяотай уулзаж, салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов. Мөн COP17 болон Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын форум зэрэг томоохон санаачилгуудын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ.
Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд НҮБ-ын ХХААБ-ын Мал, амьтны эмийн хэрэглээг бууруулах RENOFARM санаачилгад Монгол Улс нэгдсэнийг батламжилсан гэрчилгээг гардуулав.
Уг санаачилга нь мал аж ахуйн салбарт антибиотикийн хэрэглээг багасгаж, түүнийг орлох сайн туршлагуудыг нэвтрүүлэх, “Тариан талбайгаас ширээ хүртэлх” хүнсний тогтолцооны бүх үе шатанд , “Нэг эрүүл мэнд” хандлагыг баримтлах, бичил биетний эсрэг тэсвэржилтийг бууруулах замаар хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэдэг юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.