Дэлхийн сүүний өдрийг тохиолдуулан “Милк фестиваль-2026” арга хэмжээг зохион байгуулна

Дэлхийн сүүний өдрийг тохиолдуулан “Милк фестиваль-2026” арга хэмжээг зохион байгуулна

 ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас “Сүүний салбарт хэрэгжиж буй бодлого үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх болон тулгамдаж буй арга хэмжээний талаарх уулзалт, хэлэлцүүлгийг" өнөөдөр зохион байгууллаа.

Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүнсний эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн холбоод, Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцжээ. 

585096adab1549f0bfab44ef809937f1

Уулзалтаар сүүний салбарын өнөөгийн байдал, төрөөс хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээ, “Өдөр бүр нэг аяга сүү хөтөлбөр”-ийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ, Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хоорондын худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, жил бүрийн зургаадугаар сарын 01-ний өдөр “Дэлхийн сүүний өдөр”-ийн хүрээнд зохион байгуулдаг “Милк фестиваль-2026” арга хэмжээний зохион байгуулалт зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Уулзалт хэлэлцүүлгийн үр дүнд “Милк фестиваль-2026” арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах, сургуулийн хүүхдийн сүүний стандартыг боловсруулах ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хариуцан байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ.

01e14108c1cf4d3395b3a4ee5f8729ac

9a9fcb6925464daf808b8115d0c77f05

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.