ААН-үүд болцоор ялгаатай 2-3 нутагшсан сорт тариалж байх нь зүйтэй

ААН-үүд болцоор ялгаатай 2-3 нутагшсан сорт тариалж байх нь зүйтэй
 
Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн Монгол орны бүс нутгуудын 5-7 дугаар сарын цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурлан тариалангийн төв, зүүн, баруун бүсэд үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тос, тэжээлийн ургамлын тариалалтад технологийн ерөнхий зөвлөмжийг боловсруулжээ.
 
Зөвлөмжид Монгол орны дулааны улирлын цаг агаарын урьдчилсан мэдээ болон цаашдын төлөвт тохируулан өөрчлөх үзүүлэлтийг Газар тариалангийн төв бүс, баруун бүс, зүүн бүс тус бүрээр авч үзсэн байна.
Мөн тариалан эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд болцоор ялгаатай 2-3 нутагшсан сорт тариалж байх нь зүйтэй гэдгийг зөвлөмж болгожээ. Ингэхдээ байгаль, цаг уурын онцлогийг харгалзан эрт, дунд, дунд оройн болцтой сортыг тодорхой харьцаагаар тариалж, сортын бүтцээ зөв тодорхойлох нь гангийн эрсдэлийг бууруулах, тогтвортой ургац авах магадлалыг нэмэгдүүлнэ гэдгийг онцолсон байна.
Түүнчлэн үрийг тариалалтад бэлтгэх арга, буудайн үр сортын сонголт, тариалах хугацаа, үрийн норм, тарих гүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах агротехнологийн зөвлөмжүүдийг цогцоор нь гаргажээ.
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.