Малын түүхий эдийн үнэлэмжийг нэмэгдүүлнэ

Малын түүхий эдийн үнэлэмжийг нэмэгдүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Ц.Идэрбат "Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, төрөөс тодорхой хэмжээнд дэмжиж ажиллах чиглэлийг тодорхойллоо. “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нь хэрэгжих боломж өндөртэй мега төслүүдийн нэг бөгөөд түүний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэхэд анхаарах юм. 

ecb9c51c219d48a1a90505b408a1abcf

Мөн тэрээр "улсын хэмжээнд жил бүр 10 гаруй сая ширхэг арьс, шир ашиглагдалгүй хаягдаж байгаа нь боловсруулах үйлдвэрлэл сул хөгжсөний улмаас малын гаралтай түүхий эдийн үнэ цэнэ буурч байгаагийн тод жишээ болж байна. Иймээс салбарын яамнаас малын түүхий эдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, улмаар ноос, ноолуур, арьс шир болон дайвар бүтээгдэхүүнийг гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна. Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь зөвхөн нийслэлийн төдийгүй 160 мянга гаруй малчны амьжиргаатай шууд холбоотой стратегийн ач холбогдол бүхий төсөл.

Малчид түүхий эдээ дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон борлуулах боломжийг хүлээж байгаа тул энэ чиглэлд онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Мөн паркийн үйл ажиллагааг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлоготой уялдуулан төлөвлөх нь чухал ач холбогдолтой. Үүнээс гадна арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлснээр Туул голын бохирдлыг бууруулах эерэг нөлөө үзүүлнэ. Нийслэлд хэрэгжиж буй 16 мега төслийн нэг болох уг парк нь Аргалант-Эмээлт дагуул хот байгуулах ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд 539 га талбайд 30 жилийн хугацаанд хэрэгжихээр төлөвлөгдсөн. Төслийн эхний үе шатанд 160 га талбайд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бүрэн хийснээр 18 үйлдвэр, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэнэ. Бүтээн байгуулалт 2025-2039 онд эхний шат, 2040-2054 онд хоёрдугаар шат хэрэгжинэ. Парк ашиглалтад орсноор жилд 7.5 сая ширхэг арьс, шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг байгальд ээлтэй, олон улсын стандартад нийцсэн технологиор боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ" гэв.

decacff2d8cd4d2c906585b90b1f3599

29f4cc71731240ee94742e30db93ad6a

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.