"Атар-4" аяны хүрээнд тариалан эрхлэгчдэд 130.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгож байна

"Атар-4" аяны хүрээнд тариалан эрхлэгчдэд 130.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгож байна

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат арилжааны долоон банкны удирдлагуудтай Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээлийн санхүүжилтийн гэрээнд өөрчлөлт оруулах, Тариалангийн үйлдвэр эрхлэгчдийг дэмжих хөрөнгө оруулалтын зээлийн санхүүжилтийн гэрээнд тус тус гарын үсэг зурлаа.

d0f39dc8e93d48dba94aaa5eef0e73e4

16e24b04dd374a788ad76e0d7c7eea18

Ингэснээр “Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд банкны эх үүсвэрээр олгогдож буй 130.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийн санхүүжилтийг тариалан эрхлэгчдэд жигд, хүртээмжтэй байлгах зорилгоор 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо.

Түүнчлэн төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 15.0 тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөрөнгө оруулалтын зээлийг гэрээг байгууллаа.

Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй арилжааны банкнуудын эх үүсвэрээр олгогдох гэрээг Хаан банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Капитрон банк, М банктай тус тус байгуулсан бөгөөд ХХААХХҮ-ийн сайд Ц.Идэрбат гэрээ байгуулах үеэрээ тариаланчдаас гарсан саналыг үндэслэж дотоодынхоо хүнсний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд тэргүүлэх ач холбогдол өгч, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж буйд банкны салбарынханд талархал илэрхийлжээ.

Мөн тэрээр банкны удирдлагуудад хандан “Хаврын тариалалтын технологит хугацаа ид эхэлж буй энэ цаг үед Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж буйтай холбогдуулан банк зээлийн олгох дээд хэмжээний хязгаарлалт, орон нутагт олгох зээлийн эх үүсвэрийг тариалан бүхий  сум, орон нутгуудад аль болох хүртээмжтэй хуваарилан, зээл олгох шат дамжлагыг дотоод журам, дүрэмдээ нийцүүлэн хөнгөвчлөн багасгах тал дээр анхаарал хандуулан ажиллаж өгөх”-ийг хүслээ.

Дээрх тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах эргэлтийн хөрөнгийн /хоёр жил хүртэлх/  болон хөрөнгө оруулалтын зээл /4 жил хүртэлх/ нь банкны шалгуур, үйл явцын дагуу олгогдоно.

Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах хүрээнд ХХААХҮ-ийн яам нь энэ онд батлагдсан төсвийн хүрээнд Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 130.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг банкны эх үүсвэрээр олгож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар олгон 117 иргэн, аж ахуйн нэгжид 31.04 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ.

Улсын хэмжээнд 2026 онд 372.7 мянга га-д үр тариа, 16.4 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийж, 474.8 мянган тонн үр тариа, 180.6 мянган тонн төмс, 273.9 мянган тонн хүнсний ногоо, 287.0 мянган тонн малын тэжээл, 69.1 мянган тонн тосны ургамал хураан авах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.