Дөрвөн давхар барилгад гарсан галыг бүрэн унтраахаар ажиллаж байна

Дөрвөн давхар барилгад гарсан галыг бүрэн унтраахаар ажиллаж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны Хатан туул гудамжинд авто худалдааны төвийн зориулалтаар баригдаж байгаа 4 давхар барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.12.12/ 11:41 цагт онцгой байдлын албанд иржээ.

Алба хаагчдыг очиход 4 давхар 70Х80метр хэмжээтэй барилгад гал түймэр гарч, барилгын 4 талын фасад шатлагад өртсөн, тархалт ихтэй байсан бөгөөд гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоож, бүрэн унтраахаар задаргаа хийж байна.

Гал түймрийг бүрэн унтраахаар нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 14,10, 30 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.