Хойд бүсийг аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлнэ

Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймгийн спорт цогцолборт болж байна. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бүсчилсэн хөгжлийн реформ“ сэдвээр илтгэл тавьжээ.

Тэрбээр илтгэлийнхээ эхэнд олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан манай улсад үүсэж буй эрсдэл, эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулав. Хойд бүсэд Булган, Орхон, Хөвсгөл аймаг багтдаг. Ерөнхий сайд “Хойд бүсийг хилийн боомтуудтай холбох боломж, бусад бүстэйгээ эдийн засгийн интеграцид ороход чиглэсэн төслүүдийг дэд бүтцийн болон эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлж хэрэгжүүлэх нь чухал” гэдгийг онцоллоо.

Тус бүсэд
Анхдугаар хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх талаар хэлэлцэж санал дүгнэлт гаргах юм.

494377465 1220605082955546 7843683982498569981 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.