Ц.Анандбазарыг Монголын Хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр сонгожээ

Монголын Хөлбөмбөгийн холбоо ээлжит бус Их хурлаа өнөөдөр хуралдуулж, УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарыг холбооны тэргүүнээр сонгожээ. 

Хуралд 21 аймаг, нийслэлийн болон саналын эрхтэй гишүүд оролцсон байна. Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчид:

  • Ц.Анандбазар (Арвис хөлбөмбөгийн клуб)
  • С.Жаргал (Шүүгчийн зөвлөл)
  • Б.Гарьдмагнай (Унаганууд хөлбөмбөгийн клуб)
  • Ө.Алтай ( Хараацай хөлбөмбөгийн клуб)
  • Н.Болор-Эрдэнэ (Хоромхон хөлбөмбөгийн клуб) нар нэрээ дэвшүүлснээс УИХ-ын гишүүн асан, "Сод Монгол" группын Ерөнхийлөгч Ц.Анандбазар 60 орчим хувийн санал авч, Монголын Хөл Бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.