Польшид “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 100 оюутан суралцаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийх үеэрээ тус улсад “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж байгаа оюутнуудтай уулзлаа. IMG 8713 

Ерөнхийлөгч ард түмнийхээ итгэл, найдварыг дааж, хичээл номдоо шамдан, улмаар эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг Ерөнхийлөгч хүслээ. Мөн оюутан залуусыг эх орныхоо ирээдүйг авч явах манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.

Польшид Засгийн газар хоорондын шугамаар 74 оюутан сурч байна. 2017 оноос Онцгой байдлын ерөнхий газар жил бүр хоёр оуютнаа сургаж бэлтгэдэг болжээ.

IMG 8714 

МУИС-ийн Бизнесийн сургууль, Лодьзийн Их сургуулийн Эдийн засгийн сургууль хамтран 2018 оноос 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж байна.

IMG 8717

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.