Ханх сумын нутагт 5,2 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо

Өнөөдөр /2024.12.05/ өглөөний 6 цаг 16 минутад Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 5,2 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо хэмээн ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 51.54 100.79

Тодруулбал газар хөдлөлт Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс Зүүн зүгт 10км, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс Зүүн хойд зүгт 91км, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвөөс Зүүн зүгт 102км-т болсон бөгөөд ойр орчмын айл өрхүүдэд хүчтэй мэдрэгджээ.

Газар хөдлөлтөөс үүдсэн ямарваа нэгэн хор хохирол учирсан талаарх мэдээлэл байхгүй байна.

469424797 994531982716508 128633170521579714 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.