СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гашуунсухайт-Ганц модны төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтыг Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлсэн

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төслийн нэг Гашуунсухайт-Ганц модны төмөр замын хил холболтыг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэнэ. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

Гашуунсухайт-Ганц модны төмөр замын хил холболтыг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэнэ. 

Гашуунсухайт-Ганц модны төмөр замын хил холболтын асуудлаар хоёр улс ажлын хэсэг гаргасан. Дан ганц төмөр замын хил холболт биш, нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван цогц асуудлыг шийдвэрлэнэ. 
2015 онд төмөр зам ашиглалтад орсон байсан бол энэ төмөр замаар 232 сая тонн нүүрс экспортлох байсан. 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломж алдсан.
Энэ онд 80 сая орчим тонн нүүрс экспортолно.
Төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтыг мега төслүүдийнхээ нэгдүгээрт эрэмбэлж байгаа. Өндөр ач холбогдол өгч байгаа гэж ойлгож болно
Энэ ондоо багтааж гэрээ хэлэлцээр хийгдэж дуусгах тал дээр шуурхай ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.