СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хамба лам З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 28-нд болно

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

"Монголын бурхан шашинтны шинэ төв" хийдийн хамба лам З.Санждорж, иргэн Д.Бямбажав нарыг Эрүүгийн хуулийн 19.4-1-ийн гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан хэмээн яллагдагчаар татан цагдан хорьсон.

Тэгвэл уг хэргийг өнгөрсөн аравдугаар сарын 27-нд прокурорын байгууллагаас нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Тэдгээрийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар ялласан байна.

Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд аравдугаар сарын 29-нд болохоор байсан бол дахин хойшилж энэ сарын 28-ны өдөр товлогджээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.