Х.Баттулга, Б.Батцэцэг, Ж.Энхбаяр, Н.Номтойбаяр нарын 18 гишүүн чуулганы хуралдааныг таслав
УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хуралдааны ирцийн мэдээг УИХ-ын Тамгын газраас гаргаж байгаа билээ. Өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдааныг цөөнгүй гишүүд таслав.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Т.Аубакир, Э.Бат-Амгалан, Х.Баттулга, Б.Батцэцэг, Э.Болормаа, Д.Ганбат, Ц.Мөнхбат, П.Мөнхтулга, Н.Номтойбаяр, С.Одонтуяа, Ц.Туваан, Ч.Ундрам, Б.Хэрлэн, Ж.Энхбаяр, С.Эрдэнэбат, Р.Эрдэнэбүрэн нарын 18 гишүүн өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдааныг тасалсан байна.
Тасалсан гишүүдийн тав нь буюу Б.Батцэцэг, Ц.Туваан, С.Одонтуяа, Ж.Энхбаяр, Р.Эрдэнэбүрэн нар нь Засгийн газрын гишүүд юм.
Чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлаж, өнөөдөр 12:00 цагаас үргэлжлүүлэн хуралдана.
Өнөөдрийн чуулганы хуралдааны ирцийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.