- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж эхэллээ. УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ:
-Парламент хүний эрхийг дээдлэх, түүнтэй холбоотой эрх зүйн өөрчлөлтийг хийж ажиллана. Манай парламент хүний эрхийг дээдлэх хүрээнд шинээр хууль гаргах юм уу, нэр бүхий хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх, ялгаварлан гадуурхахтай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль тогтоомжийг боловсруулахад иргэдийн оролцоог хангах, гэрч, хохирогч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэв.
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.
Чуулганы хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс оруулж ирсэн нууцын зэрэглэлтэй асуудлыг хэлэлцэж эхэлсэн тул чуулган хаалттай хуралдаж эхэллээ.
Дараа нь УИХ-ын байнгын хороод хуралдах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.