А.Отгонбаатар “Үнэн ба зөв“ намын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ

"Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буйгаа албан ёсоор мэдэгдлээ.

"Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар 2024 оны УИХ-ын сонгуульд ялагдсан тул хариуцлага хүлээж, тус шийдвэрийг гаргажээ. Тэрээр "Үнэн ба зөв" намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Мөнхсайханд намынхаа тамгыг хүлээлгэн өгөх үеэрээ "Манай намыг дэмжсэн 41 мянган иргэд, ард түмэндээ баярлалаа. Илүү их хичээнэ" хэмээн хэлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.