СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-02

🔴 Ш.Адьшаа: Миний санаачилсан хуулийг хойш нь хаячихаад Засгийн газраас мэдүүлсэн хуулийг хэлэлцээд байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 сарын өмнө

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2024.05.02/ хуралдаан эхэллээ. Хуралдааны өмнө УИХ-ын гишүүн Ш.Адьшаа саналаа хэллээ.

Тэрбээр, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг би бүрэн эрхийнхээ хүрээнд боловсруулж, УИХ-д 2023.12.17 ны өдөр өргөн мэдүүлсэн. Хөдөө орон нутагт уул уурхайн золиос болж байгаа уугуул иргэдийг хуулийн хүрээнд хамгаалах чиглэлийн хууль юм. 

Гэтэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн ашигт малтмалын тухай хууль хэлэлцээд батлаад явж байгаа хэрнээ сөрөг хүчнээс өргөн мэдүүлсэн хуулийг яагаад хэлэлцэхгүй байна вэ. Энэ хоёр хуулийг хамтарч хэлэлцэхийг шаардаж байна. 

Уул уурхайн золиос болсон малчдын асуудлыг төр шийдье, зохицуулья. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг зохицуулж өгмөөр байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Дэгийн тухай хуулиа баримаар байна. Холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж байж намын бүлгүүдээр оруулж, чуулган руу орж ирэх ёстой. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр оруул л даа гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.