СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-04-19

🔴ЧУУЛГАН: Д.Амарбаясгалан: Гурил үйлдвэрлэгчид 2019 онд 240 тэрбумын ашигтай байсан бол 2023 онд 430 тэрбумын ашигтай ажилласан

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гурил тэжээлийн гаалийн татварыг тэглэх тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Сайд, гишүүд нар хөдөөгүүр яваад аргагүй эрхэнд ийм хууль оруулж ирээд батлуулах гэж байна. Иргэдээ бодсон ийм хууль оруулж ирж байгаад баярлаж байна. Олон үйлдвэрүүд нь Ардчилсан нам гэж яриад байгаа ч шийдвэр гаргагч нар нь МАН шүү дээ. Үйлдвэрлэгч нар руугаа дайраад байх юм. Гэхдээ энэ Үүнийгээ яагаад шалгаж тогтоохгүй байгаа юм бол. Ажлын хэсэг байгуулсан ч намайг оруулахгүй юм. Би ороод хүний өөрийн гэхгүй арьсыг нь хуулмаар байх юм. Хэдэн жил өндөр үнэтэй гурил идсэн иргэдээ хоёр сар хямд гурилаар хангаад сайхан санал авна гэж бодож байгаа нь эндүүрэл гэж хэлмээр байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-. Хоёр дахин нэмэгдсэн нь улс төрийн агуулгатай гэж хардаж байгаа. Үгсэн хуйвалдсан гээд торгууль тавьсан. Шүүхэд өгөөд 1.5 жил болж байна. Шийдвэр хэрэгжихгүй байгаа учраас Засгийн газраас энэ хуулийг оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Манай улс дэлхийд байхгүй үнээр гурил идэж байгаа учраас үнийг нь буулгах нь зөв. Тариалан эрхлэгчидтэйгээ уулзсан уу? Ямар байдлаар хүлээн авч байна вэ? Улаан буудайгаа экспортлох асуудлыг хэрхэн хүлээн авч байна вэ?

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-. Ер нь бол 12 үйлдвэр байдаг ч гол дөрвөн үйлдвэр хангадаг юм билээ. Хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай юм билээ. Тогтоолыг дагалдуулж оруулж ирж байгаа. Гурилын үйлдвэрүүдийн лабораторийг хөндлөнгийн итгэмжлэгдсэн лаборатори болгох асуудал оруулж ирнэ. Мөн биржээр худалдаалах зөв зүйтэй зохицуулалтыг хийнэ. Мөн нийт буудайны 100 мянган тонныг улс худалдан авч нөөц байгуулъя гэж байгаа. 180 мянган тонныг нөөцлөх боломж байгаа юм билээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Гурилын үнэ өндөр байгаа. Иргэд хямд гурил идэх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Гурилын үйлдвэрүүдийн хараат бус болсон газар тариалангийн салбараа хараат бус болгоно гэв.

Гурил тэжээлийн гаалийн татварыг тэглэх хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.