Отгонтэнгэрийн тахилгаас буцаж явсан онцгой байдлын аврагч нас барсныг нууцлав уу
Төрийн тахилгат уул, хайрхдыг тахих ёслол өнгөрсөн өдрүүдэд болж, олон хүн Отгонтэнгэр, Бурхан халдун уулыг зорьсон билээ. Тэгвэл Богд Очирваань хайрхны тахилга дуусаад буцаж явсан, Завхан аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч зам тээврийн ослын улмаас амиа алджээ. Гэвч уг ослын талаар ихэд нууцалж буй аж.
Бидний авсан мэдээллээр энэ сарын 19-нд Завхан аймгийн Алдархаан сумын нутаг, Ганцын даваанд “Зил-131” загварын автомашин замын хажуу руу онхолдсон гэнэ. Ослын улмаас машинд сууж явсан нэг иргэн амиа алдсан бөгөөд тэр нь онцгой байдлын албаны аврагч аж. Өдгөө ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж буй гэнэ.
Түүнчлэн Отгонтэнгэр хайрхны тахилгад оролцоод Говь-Алтай аймгийг зорьсон автомашин осолдож, хоёр ч хүн нас барсан талаар зарим цахим мэдээллийн хэрэгсэлд гарсан билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.