СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2024-03-11

Д.Эрдэнэбалсүрэн Гаагийн шүүгчээр ажиллаж эхэллээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Нью-Йорк хотноо 2023 оны 12 дугаар сарын 4-14-ний өдрүүдэд Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулганаар Олон Улсын Эрүүгийн шүүхэд 81 орны саналаар сонгогдсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэн гуравдугаар сарын 8-ны өдөр Гаагийн шүүхийн байранд тангараг өргөжээ.

ОУЭШ-ийн шүүгчээр 2024-2033 онд ажиллах Монгол Улс, Бүгд найрамдах Солонгос Улс, Франц улс, Румын улс, Словени улс, Тунис улсын зургаан шүүгч тангарагаа өргөсөн бөгөөд тэд “Би Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийн хувьд ажил үүргээ бүрэн эрхийн хүрээнд нэр төртэй, үнэнч шударга, ухамсартайгаар хэрэгжүүлж, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны нууцыг хүндэтгэхээ тангараглая” гэсэн юм.

ОУЭШ нь геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэрэг үйлдсэн хувь хүмүүсийг шүүх үүрэгтэй байнгын ажиллагаатай шүүхийн байгууллага юм. ОУЭШ-ийн Ромын дүрмийг 123 улс батласан. Монгол Улс ОУЭШ-ийн Ромын дүрэмд 2002 онд нэгдэн орсон.

Энэхүү өндөр хариуцлага, ач холбогдолтой олон улсын шүүхийн шүүгчийн сонгуульд нийт 13 улс нэр дэвшин өрсөлдсөнөөс манай улсын нэр дэвшигч эхний шатны санал хураалтаар гарсан нь Монгол Улсын гадаад бодлого идэвхтэй, сайн явагдаж байгаагийн илрэл төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг манай улсад хүлээлгэж буй том итгэл найдвар юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.