СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-04

Транзит инженер Т.Мөнхдалай: Төслийн сүүлийн 2 шатыг 5-6 жилд гүйцэтгэх боломжтой

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 сарын өмнө

Дэлхийн дөрвөн улсын метроны төсөлд ажиллаж байсан туршлагатай, одоогоор Египет улсын метроны төсөлд ажиллаж буй “OC Global” компанийн транзит инженер Т.Мөнхдалай өөрийн цахим хуудсандаа Улаанбаатар хотын метроны төслийн талаар сэтгэгдлээ хуваалцжээ.

“OC Global” компанийн транзит инженер Т.Мөнхдалай:

-Дэлхийн бусад улс ч метроны төсөлдөө зөвлөх үйлчилгээг авдаг. Улаанбаатар хотын метроны төсөлд зургаан жилд 54 сая ам.доллар төсөвлөсөн. Энэ нь огт их мөнгө биш, төгрөгөөр гэрээлэх заалтаар валютын эрсдэлтэй харагдаж байна. Дэд бүтцийн томоохон төслүүд өртгийн 5 хувь орчимд зөвлөх үйлчилгээ авдаг. Миний ажиллаж байсан төслүүд ихэвчлэн 100-200 сая ам.долларт 10 жил орчим гэрээтэй байдаг. Чиглэл бүртээ нарийн мэргэшсэн зөвлөхүүдийг цуглуулсан баг олон жил ажиллахад ийм хэмжээний зардал гардаг нь хэвийн зүйл. Одоо миний ажиллаж байгаа метроны төсөлд таван компанийн нэгдэл бүхий 13 улсаас 80 гаруй экспертүүд ажиллаж байна.

"Жайка" олон улсын байгууллага Улаанбаатар хотын метротой холбоотой судалгаа, ТЭЗҮ-ийг боловсруулсан байгаа тул төслийн сүүлийн хоёр шатыг зургаан жилд гүйцэтгэх боломжтой. Энэ төсөл шинээр эхлээгүй, их удаан гацсан ажил одоо үргэлжилж байна гэж харж байна. Мөн дэд бүтцийн томоохон ажлыг ямар нэг нам, улс төрч удирдан хянах боломжгүй. Тиймээс дэлхийн бусад хотууд том төслүүддээ олон улсын нарийн мэргэшсэн инженерүүдийг зөвлөх багтаа авч төслөө удирдуулдаг. Барих компаниас тусад нь зөвлөх үйлчилгээний баг авдаг шалтгаан нь барих компанийг ашиг сонирхлын зөрчилгүй, шударгаар хянаж, өртгийн өсөлт, аль болох хугацааг сунгахгүй, аюулгүй чанартайгаар метрогоо гүйцэт барихыг шаарддаг гэв.

Түүний одоо ажиллаж буй Египет улс өдөр бүр нэг цагийн цахилгааны хязгаарлалт хийдэг ч метроны хоёр шугам, Монорэйл, LRT, хот хоорондын өндөр хурдны төмөр замын төслүүдийг зэрэг барьж байгаа аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Төмөрбат
4 сарын өмнө
66.181.160.114

Ирээд зөвлөөд өгвөл болж л байна

Мэндбаяр
4 сарын өмнө
66.181.160.70

Тэгээд ирээд чаддаг юм бол зөвлөөд ажилаач хулчгарууд чадваргүй хүн чалчиддаг мэдэмхийрдэг тийм болхоор амаа тат

Зочин
4 сарын өмнө
202.55.188.38

Баярлалаа сэтгэл зүрхний холбоотой байгаарай сайн зөвлөөрэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.