УИХ-ын дарга Г.Занданшатар Хорих 441-р ангид ял эдэлж буй иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй уулзжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.12.05/ ШШГЕГ-ын харьяа 441-р нээлттэй хорих ангид ял эдэлж буй иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй биечлэн уулзаж, хорих ангийн нөхцөл байдалтай танилцжээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-УИХ дээр иргэн Д.Мөнх-Эрдэнээс эрх нь зөрчигдөж байгаа асуудлаар гомдол мэдээлэл ирүүлсэн. 

Үнэхээр хүний эрхийн зөрчил байна уу үгүй гэдгийг өөрийн биеэр ирж уулзаж үзье гэж бодсон. Шоронгийн нөхцөл байдал ямар байгааг харлаа. Үзэл бодлын зөрчил байдаг байсан ч гэсэн иргэн хүний хувьд анхаарал хандуулах учиртай.

Нотлох баримтыг үндэслэж асуудлыг шийдэх ёстой. Иргэн Д.Мөнх-Эрдэнэ өөрөө ч хэлж байна. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. Шүүхийн шийдвэрийг ойлгож байгаа. Гэхдээ эрхээ хязгаарлуулсан ч гэсэн хүн ёсны хувьд үүнийг харгалзан үзэхийг хүсэж байна гэсэн.

гэсэн юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.