СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Тайван: Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан этгээдүүдийг баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэсэн

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 сарын өмнө

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдаж, худал мэдээлэл тараасан гэмт хэргийн талаар ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга, дэд хурандаа С.Тайван мэдээлэл өгөв.

Тэрбээр "2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын Тикток платформ дээр "Цахим ертөнц" нэртэй хаягаас дийпфейк буюу хуурамчаар хүний мэдээлэл нүүр царай, дуу хоолой өөрчилдөг программ ашиглан Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 09 дүгээр сарын 01-ний өдөр нийтэлсэн "Дэлхийн нийслэл Хархорум" нэртэй теле хичээлийн дүрс бичлэгийг өөрчилж, хятад хэлээр ярьж буй мэт болгосон. Уг 38 секундийн бичлэгээ БНХАУ-ын ӨМӨЗО-нд үйл ажиллагаа явуулдаг радио телевизийн хорооны "Талын дуу хоолой радио үзэх" гэсэн пейж хуудсаар олон нийтийн сүлжээнд цацсан.

Цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулахад уг бичлэгийг .

Иймд энэ оны арваннэгдүгээр сарын 20-нд тухайн этгээдүүдээс сэжигтнээр мэдүүлэг авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5-д заасны дагуу шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан.

Цагдаагийн байгууллагаас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд " гэлээ. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.