СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2023-09-02

266 дахь Пап Францис нь Иезуитын нийгэмлэгээс сонгогдсон анхны Пап юм

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
7 сарын өмнө

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Пап нь дэлхийн 183 улстай дипломат харилцаатай Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн бөгөөд 1,3 тэрбум гаруй сүсэгтэнтэй католик шашны тэргүүн юм.

Тэрбээр Гэгээн Ширээт Улсын гадаад бодлого, дипломат үйл ажиллагааг өмнөх үеэс илүү идэвхтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд 2013-2023 онд 62 улсад, үүнээс Мьянмар, Арабын Нэгдсэн Эмират, Ирак, Бахрейн зэрэг улсад  анх удаа айлчилжээ. 

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис

2013 оны 03 дугаар сарын 13-нд 266 дахь Пап-аар сонгогдсон. Европ бус тив болон Есүсийн нийгэмлэг буюу Иезуитын нийгэмлэгээс сонгогдсон анхны Пап. 1936 оны 12 дугаар сарын 17-нд Аргентин Улсын Буэнос Айрес хотноо төрсөн.

Боловсрол:

1986 онд ХБНГУ-ын Франкфурт хотын Гүн ухаан, шашны номлол судлалын Ариун Жоржийн Их сургуульд докторын зэрэг,

1970-1971 онд Испани Улсын Алкала дэ Энаресын Их сургуульд эрдмийн зэрэг,

1967-1970 онд Сан Хосегийн коллежид Шашны номлол судлалын эрдмийн зэрэг,

1963 онд Сан Мигель хотын Сан Хосегийн коллежид Гүн ухааны лиценциатын зэрэг,

1958-1960 онд Чили Улсад хүмүүнлэгийн чиглэлээр суралцсан,

1955-1958 онд Буэнос Айрес хотын Католик шашны Вилья-Девото сургууль,

Буэнос Айрес хотын Аж үйлдвэр, техникийн 27 дугаар дунд сургуулийг химийн технологич мэргэжлээр төгссөн.

Ажилласан байдал:

2013 оны 03 дугаар сарын 13-нд 266 дахь Пап-аар сонгогдсон,

2001-2013 онд Гэгээн Ширээт Улсын Кардиналаар томилогдож, Санваартны асуудал хариуцсан яам, Зан үйл ёслолын асуудал хариуцсан яам, Католик шашны байгууллагуудын асуудал хариуцсан яаманд ажилласан,

1998-2001 онд Буэнос Айресын тэргүүн хамба,

1992-1998 онд Буэнос Айресын хамба,

1986- 1992 онд Аргентины Кордода хотын тэргүүн хамбын газарт санваартан,

1980-1986 онд Сан Хосегийн коллежийн ректор,

1973-1979 онд Аргентин дахь Иезутын нийгэмлэгийн тэргүүн,

1969-1973 онд Аргентин дахь Иезутын нийгэмлэг,

1969 онд Сахил хүртсэн,

1964-1966 онд Санта Фе, Буэнос Айрес хотын Католик шашны коллежид утга зохиол, сэтгэл судлалын багш,
1958 онд Есүсийн нийгэмлэг буюу Иезутын нийгэмлэгт элссэн.

Испани, итали, герман хэлтэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
7 сарын өмнө
212.233.34.55

Өндөр боловсрллтой хүн байна.

Зочин
7 сарын өмнө
59.153.112.221

юм үзэж нүд тайлсан, нигүүлсэн сэтгэлтэй болов ууу … ямар ч бсан сайхан сэтгэгдэл төрүүлж бна ааа эрүүл энхийг хүсье

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.